EP3: Эрүүлмаа подкаст зочин / Жүжигчин Ундармаа

Jun 23, 2020 · 1h 10m 32s
EP3: Эрүүлмаа подкаст зочин / Жүжигчин Ундармаа
Description
Яг нэг жилийн өмнө Эрүүлмаагийн хамт олон жүжигчин Ундармаатай хамтран өдөр тутмын амьдралын хэв маягаа эрүүл, тэнцвэртэй, зөв болгон өөрчлөх аяллыг эхлүүлсэн билээ.

Бид хамтдаа ур чадвар, туршлага, чин сэтгэл, хичээл зүтгэл, нөөц бололцоогоо бүрэн дайчлан хичээсний үр дүнд 13 кг илүүдэл жинг хаяж, эрүүл мэндийн том жижиг өөрчлөлтүүдээ эмчлэн эдгээж, бие болон сэтгэлийн хувьд илүү амар тайван болж, өөрийгөө сонсон хайрлаж, аз жаргалыг ихээр мэдэрч чаддаг болсон гээд чамгүй амжилтуудыг гаргаж чадсан билээ. Жүжигчин Ундармаагийн энэхүү гайхалтай өөрчлөлт болоод түүний өдөр тутамдаа бий болгож чадсан жижиг боловч үр өгөөжтэй дадлуудыг олон хүмүүс харж мөн мэдэрч байсан гэдэгт бид итгэж байна. Богино биш ч ухаарч,ойлгож, мэдсэн зүйлс олонтой энэхүү аяллынхаа талаар бид үзэгч сонсогч танд хүргэхээр бэлдлээ.

Энэхүү завшааныг ашиглан Эрүүлмаа өөрийн үнэт зүйл, эрхэм зорилго, хуримтлуулсан туршлага, хураасан мэдлэгийнхээ тухай илэн далангүй хэлж ойлгуулахыг зорьсон бөгөөд энэхүү ярилцлага Эрүүлмаагийн тухай тодорхой ойлголтыг танд өгч чадна хэмээн найдаж байна.
Information
Author Eruulmaa
Organization Eruulmaa
Website -
Tags

Looks like you don't have any active episode

Browse Spreaker Catalogue to discover great new content

Current

Podcast Cover

Looks like you don't have any episodes in your queue

Browse Spreaker Catalogue to discover great new content

Next Up

Episode Cover Episode Cover

It's so quiet here...

Time to discover new episodes!

Discover
Your Library
Search